УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдах товтой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлагдав. Өнөөдрийн тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Стандартчилал техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг тус бүр хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.
Байнгын хорооны хуралдаан хойшлов
