Хоёр өдөр үргэлжилсэн МАН-ынхан Их хурлаараа намын даргаа сонгоод байгаа. Харин тэд өнөөдөр Бага хурлынхаа 369 гишүүнийг шинээр томилохоор хуралдаж байна. Сонгогдсон дээрх төлөөлөгчид намын генсекийг тодруулах юм.
Одоогоор МАН-ын генсект Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон тэргүүтэй хэд хэдэн хүн заалнаас нэрээ дэвшүүлэхээр яригдаж байна. Улмаар Их хурлын төлөөлөгч Б.Баярмагнай өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүхэд генсект өрсөлдөх хүсэлтэй буйгаа илэрхийлж, нэр дэвшүүлж өгөхийг хүссэн албан бичиг илгээжээ.
Харин МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс одоогийн генсек Д.Амарбаясгаланг өөрчлөхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн талаар намынхан нь тодотгож буй. Тиймээс намын дарга дүрмийнхээ хүрээнд Д.Амарбаясгалангийн нэрийг Бага хуралд оруулна гэсэн хүлээлттэй байгаа юм.