УИХ-ын гишүүн О.Баасанхүү олны анхаарлын төвд байдаг гишүүдийн нэг. Тэрбээр ангийн нөхдийнхөө болох болохгүйг сошилоор нэг зарлаж "од" болсон нэгэн. Ганц дайчин ганцаардахгүй гэх уриатай мэт УИХ-ын чуулган, байнгын хуралдаан болгон дээр шахуу үг хэлдэг эрхэм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвыг шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргажээ. П.Пүрэвлхагвыг хувийн эрх ашигтаа үйлчилж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн VI хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон хэмээн үзсэн тухайгаа хүсэлтдээ дурджээ.