Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хандаж, гомдол гаргажээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан нэр төрд халдсан гэх асуудлаар гомдол гаргасан аж. Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбүрэн Б.Хурцын гомдлыг хянаж үзээд иргэний хэрэг үүсгэх үндэслэлтэй гэж үзжээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцтай холбоо асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ” Дамирангийн Энхбатыг хулгайлсан, түүнээс олон хүн айдаг, Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн бүлэглэлийн толгойлогч” хэмээн мэдэгдсэнийг ТЕГ-ын дарга асан нэр төрд нь халдсан гэж үзээд шүүхэд хандсан юм.
Ж.Батзандан гишүүнд иргэний хэрэг үүсгэжээ
