УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл гараад байгаа билээ. Харин эрхэм гишүүн энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд нэр төр, алдар хүндэд халдахаар заналхийлсэн гэж үзээд Б.Бахытгүлийн талаар гомдол гаргасан байна.
Учир нь түүнийг хувийн чатаараа бусад руу садар самуун зургаа явуулж, бэлгийн дарамт учруулсан гэж Б.Бахытгүл хэвлэлд хандсан. Энэ мэдээллийг Д.Мурат гишүүний ойрын хүмүүс үгүйсгэж байгаа аж. Тэгвэл дээр асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.