Өнөөдрийг хүртэл нэр бүхий хүмүүсийн гадаад улс оронд эх орноо төлөөлөн суух эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа билээ. Тэдний нэг бол АНУ- д суух элчин сайдаар томилохоор УИХ-аас өнгөрсөн жил баталсан Ё.Отгонбаяр. Тэрбээр БСШУ-ы дэд сайдын албыг хашиж байсан.
Харин эх сурвалжийн мэдээлснээр дэд сайд үүрэгт албан ажлаа хүлээлгэн өгчээ. Ерөнхийлөгчийн зүгээс итгэмжлэх асуудлаа хүлээж байсан тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр итгэмжлэлээ гардсан гэх мэдээлэл ч байна.