Энэ сарын 18-нд болсон “Дүнжингарав 2018” хаврын бүсийн уралдааны үеэр 16 хүүхэд мориноос унаж, 3 хүнд гэмтсэн билээ.
Тэгвэл УИХ-ын дарга, Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч М.Энхболд болсон явдалд хүлцэл өчсөн байна.
Тэрбээр гадаадад томилолтоор ажиллаж байсан тул “Дүнжингарав” уралдааны зохион байгуулалтад оролцоогүй гэдгээ мэдэгдээд, олон нийтийг бухимдуулж, хүүхдийн эрхийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд зохион байгуулах комиссын өмнөөс уучлалт хүссэн байна.