УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаараа АТГ-ын даргад Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшигч Д.Даваа-Очирын тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй гэсэн байр суурьт санал нэгдсэн байна. Тодруулбал, АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх боломжгүй гэж үзжээ.
МАН-ын бүлэг АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэв
