УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн зардлыг 20 хувь бууруулах, өрх бүрд нэг сая төгрөг олгох хөтөлбөр боловсруулах, төсвийн хэмнэлтээр коронавирусийн эсрэг вакцин авах зэрэг таван багц саналыг тусгасан. Тэгвэл Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжээгүй байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Ерөнхийлөгчийн хоригийг Байнгын хороо хүлээж авахыг дэмжсэнгүй
0
0
0
0
0
0