Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал хариуцсан орон тооны Зөвлөх Лу.Болд ХБНГУ-д суух Элчин сайдад нэр яригдаж байгаа гэх бор шувуу төрийн ордноо нисч эхлээд байна. Ямартаа ч түүнийг томилуулахаар зүтгүүлж байгаа сурагтай.
Дашрамд сануулахад, хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн асан, "Шинэ" намын дарга Ж.Батзанданг мөн Авсртали улсад суух Элчин сайдын Зөвлөхөөр томилсон билээ. Одоогоор түүнийг томилсон тухай шийдвэрийг АТГ-т хүргүүлээд байгаа юм байна.