Цаг үе

Шаардлага хангаагүй 173 автобусыг хөдөлгөөнд оролцохыг хориглов

Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглов.

“ДЦС - 4” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болжээ

Эрчим хүчний Сайдын зөвлөл хуралдаж “Сэргээгдэх эрчим хүчний тусгай зөвшөөрөл, үнэ тариф”, “ДЦС-4 ТӨХК-ийн турбингенератор №1, 2, 3, 4-ийн насжилтыг уртасгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”, “Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөө”, “УБЦТС, УБДС ТӨХК-үүдийн цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох, үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, оновчтой бүтэц зохион байгуулалтад оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан”-г тус тус сонсч, хэлэлцжэ

Нийслэлийн иргэд орон нутагт 5000 м2 хүртэлх газрыг үнэгүй өмчлөх боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.

Нийслэлийн шилдэг эмэгтэйчүүд тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа.

ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ САЙН НӨХӨРТЭЙ НӨХӨРЛӨНӨ

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 05. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 19. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр.

Зам тээврийн хөгжлийн сайд тойрогтоо зам тавих нь

Зам тээврийн хөгжлийн сайд өөрийн цахим хуудастаа Булган аймгийн авто замын асуудлыг шийдэх болсон тухайгаа бичжээ. Тэрбээр, “…Олон жил дуншсан Булган аймгийн Гурванбулаг-Хишиг Өндөр-Орхон-Булганы босоо тэнхлэгийн авто замыг энэ жил эхлүүлнэ” гэжээ.

Эмэгтэйчүүд баярынхаа өдрөөр дахин хагас нүцгэн жагсана

Энэ жил Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” цуглааныг зохион байгуулж хагас нүцгэн жагсахаар болжээ.