УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н. Учралыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр томилгоо албажсан билээ. Уг томилгоотой холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтцээ хэрхэн оруулж ирэх нь анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр нь яригдаж буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодруулахад, "Би Хууль зүйн сайд болохгүй, миний өмнөөс хэн ч шийдвэр гаргахгүй" гэв.
Д.Цогтбаатар: Би Хууль зүйн сайд болохгүй, миний өмнөөс хэн ч шийдвэр гаргахгүй
0
0
0
0
0
0