УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “кабинатаа удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэх асуудлаар бид мэдээлэл өгөх гэсэн боловч тайлбар сонсоогүй, чуулганыг завсарлуулсан. Бид бол Засгийн газрын зарим сайд нар яамаа удирдлага зохион байгуулалтаар хангаж чадаагүй гэж үзэж байгаа. Дэгийн хуулийн 38.2 дугаар хэсгийг барих юм бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх ёстой юм. Өөр байнгын хорооны дүгнэлтийг сонсох эрх зүйн үндэс байхгүй. Хуулийн зөрчил гаргахаа болих хэрэгтэй. Бусад байнгын хорооны асуудлыг өөр тусдаа хурал дээрээ сонсох нь хэрэгтэй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцэх горимын санал гаргаж байна” гэв. Нэр бүхий гишүүдээс Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг хаалттай горимоор сонсох хуулийн заалттай гэсэн саналыг дэвшүүлсэн. Иймд Тусгай хяналтын дэд хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ