УИХ дахь МАН-ын бүлгийн хурал түр завсарлаад байна. Одоогоор бүлэг ямар нэг шийдвэрт хүрээгүй байгаа бөгөөд хурлаар 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор Ц.Сандуйг огцруулах асуудал дахин хөндөгдсөн тухай эх сурвалж мэдээллээ.
Мөн Засгийн газрыг огцруулах асуудлаас зарим гишүүд татгалзсан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар хэлэхдээ УИХ-ын гишүүн зүгээр нэг гарын үсэг зураад байдаггүй. Бүх зүйлд буйртай ханддаг. Тиймээс гишүүд байр суурьтаа үнэнч байгаа” гэв. Мөн бүлгийн хуралдааны үеэр гишүүд, асуудлыг МАН-ын Бага хурал дээр ярилцаж намын гишүүдийнхээ үгийг сонсох ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.