Цаг үе

Хууль бус автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоожээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газартай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, гэнэтийн хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, хуулийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран маргааш эхлүүлнэ. Тодруулбал, уг ажил энэ сарын 12-19-ний хооронд зохион байгуулагдах юм.

ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЦУГЛАРАЛТ БОЛНО

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын Онцгой байдлын албаны 92 удирдах бүрэлдэхүүн оролцох юм.