Цаг үе

Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 12. Бархасвадь гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэд саналаа өгчээ

2018 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр санал асуулгын хуудсаар давхардсан тоогоор мянга гаруй иргэн санал өгсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь ажилд зарцуулахыг нийслэлийн иргэд хүсчээ.

Увсад газар хөдөлжээ

Увс аймгийн Завхан суманд өчигдөр 15.00 цагийн орчимд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Нийтийн тээвэрт хүүхдийн карт ашигласан 1093 тохиолдлыг илрүүлжээ

Мөн картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403 удаагийн, хүүхдийн карт ашигласан -1093, өндөр настны картаар зорчсон – 288, хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157 тохиолдол бүтгэгдсэн болохыг илэрүүлжээ.