Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга болон аймгуудын Онцгой комисст тодорхой үүрэг, чиглэл өгсөн талаар мэдээллээ. Энэ үеэр Шадар сайд Х.Ганхуяг үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн орон нутгийн удирдлагуудад холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комисс-оос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцолсон юм. Мөн өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахад чиглэсэн арга хэмжээг орон нутагт эрчимжүүлэхийг чиглэл болгожээ.
Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр аймаг, сумдын Эрүүл мэндийн төвүүд, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс тодорхой хэмжээний техник, хэрэгсэл, малын тэжээл олгосон байна.
Тодруулбал,
- туулах чадвар сайтай 20 автомашин,
- цас ихээр орж зам, даваа хаагдсан аймаг сумдад зориулсан 2 автогрейдер,
- 5 ковш,
- 796 тонн өвс,
- 8154 тонн тэжээл,
- 50 тонн шатахуун-ы дэмжлэгийг аймаг бүрт улсын нөөцөөс олгожээ.
0
0
0
0
0
0