Ховд аймгийн Жаргалант сумын нэг иргэн тарваган тахлаар өвчилсөн нь Тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа юм байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төв тарваган тахлын тандалт судалгааг хийсэн бөгөөд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогджээ.
Харин Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум болон Улаанбаатар хотод тарваган тахал өвчний сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд тарвага, тарваганы гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.