МАН-ын бүлгийн хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан МАН хоёр хуваагдаж, У.Хүрэлсүхийн ба Ж.Эрдэнэбатын дунд тэмцэл өрнөж байна. УИХ дахь МАН-ын 30 гишүүн Засгийн газраа огцруулахаар өргөх бичиг барьсан. Харин өнөөдөр /2017.08.30/ хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан бол МАН-ын бүлэг хоёр дахь өдрөө хуралдаж байгаа ч нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.
Бидэнд ирсэн мэдээллээр Засгийг огцруулах бичигт Ө.Энхтүвшин гишүүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өчигдөр Ц.Нямдорж гарын үсэг зурсан. Ингэснээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжлээ. Дашрамд мэдээлэхэд, Засгийн газрыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг ил санал хураалт явуулж шийдэхээр болжээ.