Хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх үйлсэд бөхчүүд хувь нэмрээ оруулж нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын захын цэцэрлэг, сургуулийн номыг санг тохижуулах ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Уг ажлыг Улсын аварга П.Бүрэнтөгс бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Аварга цолтон 10 буюу 10-с дээш ном, Арслан 9 буюу түүнээс олон, Гарди 8-с дээш, Заан 7-с дээш, Харцага 6-с, дээш, Начин 5-с дээш, Аймгийн цолтон 3-с дээш бол Сумын цолтон нэг буюу түүнээс дээш ном хандивлах боломжтой юм байна. Хандивлах ном нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан буддаг ном, сургалт, утга зохиол, танин мэдэхүйн төрлийн номууд байж болох юм.
Хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх үйлсэд бөхчүүд хувь нэмрээ оруулна
0
0
0
0
0
0