Дархан-Уул аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр дөрвөн настай хүүхэд менингококкт халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн гуравдугаар сарын 3-нд Ховд аймгийн Жаргалант суманд менингококкийн халдварын нэг тохиолдол лабораториор батлагдсан байна. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж, тухайн аймаг, сумдад хариу арга хэмжээг шуурхай авч, тандалт судалгаа, ойрын хавьтлуудыг тогтоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгааг онцлов. Менингит нь менингококкоор үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй халдварт өвчин бөгөөд аль ч насныхан өвчлөх эрсдэлтэй ч 0-5 насны хүүхдүүд илүү өртөмтгий байдаг гэж эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Менингококкийн халдварын тохиолдол Дахран-Уул, Ховдод бүртгэгдэв
0
0
0
0
0
0