Нэр бүхий иргэн нь эмнэлгийн байгууллагын ажилчдад Төрийн дээд цол, одон, медаль болон бусад байгууллагын шагналыг гардуулна гэж 35 сая 970 мянган төгрөг залилсан хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял шийтгэсэн байна. Иймд хууль бус үйлдлээс татгалзаж, анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
0
0
0
0
0
0