Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.311 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11643, орон нутагт 2663 бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны гуравдугаар сарын 6-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 35 хүн хэвтэн эмчлүүлж байгаа.
Тухайлбал, нийслэлд 19 хүн, хөдөө орон нутагт 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 5 хүн байгаа юм.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5222 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3469, 5-9 насны 1836 хүүхэд, 15-19 насны 1777 хүүхэд Улаанбурханаар өвджээ.
0
0
0
0
0
0