1913 оны энэ өдөр нийслэл хүрээнд “Түмэн зүйлийг бадруулан элдэв ухааныг дэлгэрүүлнэ” уриатайгаар монголын сэхээтнүүд “Шинэ толь хэмээх бичиг” анхны хэвлэлийг гаргажээ. Ингэхдээ 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 орчим хувь хэвлүүлэн төрийн байгуулагуудад тараадаг байсан аж. Орчин цагийн сэтгүүл зүйн анхдагч болсон энэхүү сонин бичиг нь тухайн үед өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, ард олны нийгмийн өөрчлөлтөд уриалан дуудагч болж байв. Ийн монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ой тохиож байна
0
0
0
0
0
0