2026 оны Элсэлтийн Шалгалтыг товыг Боловсролын Үнэлгээний Төвөөс гаргажээ.
Их, дээд сургуульд элсэх эрхийн төлөөх уг шалгалт зургадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Мөн тус өдөр Англи хэлний шалгалтыг зохион байгуулах юм байна.
Шалгалтын хугацааны тухайд Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжилнэ.
Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг албаныхан санууллаа.
0
0
0
0
0
0