Иргэн Ц.Мөнх-Эрдэнэ Аутизмтай иргэдийн тухай тусгай хуулийн төсөл санаачлан боловсруулах санал гаргаж, олон нийтийн дэмжлэг авахын тулд гарын үсэг цуглуулж эхэлжээ. аутизмтай хүүхдүүд насанд хүрэх үедээ сургууль, боловсролоос ажил хөдөлмөр рүү шилжих, нийгмийн амьдралд дасан зохицох зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Гэвч энэ шилжилтийг дэмжих бодлого, тогтолцоо Монголд хангалтгүй байдаг аж. Мөн аутизмын оношлогоо, эрт үеийн дэмжлэг, тусгай боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмж бүс нутаг бүрд харилцан адилгүй байгаа нь тэдний амьдралын чанарт нөлөөлдөг гэж үзжээ.
Тус хуулийн төслийг боловсруулах асуудлыг УИХ-д хэлэлцүүлэхийн тулд нийт 100 мянган иргэний гарын үсэг шаардлагатай. Санал авах ажиллагаа 2026 оны хоёрдугаар сарын 21-нээс эхэлж, гуравдугаар сарын 23 хүртэл үргэлжилнэ. Хэрэв шаардлагатай тооны дэмжлэг цугларвал Аутизмтай иргэдийн тухай тусгай хуулийн төслийг хууль тогтоох байгууллагын түвшинд авч хэлэлцэх боломж бүрдэх юм. Одоогийн байдлаар тус өргөдөлд 7000 орчим иргэд гарын үсгээ зураад байна.
0
0
0
0
0
0