Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах шинэ байр ашиглалтад орлоо. Манай оронд анх удаа олон улсын жишгээр баригдсан түр байраа гэмт хэргийн золиос болсон охины гэгээн дурсгалыг мөнхжүүлж, ар гэрийнх нь зөвшөөрлөөр “ШИНЭСАРАН” гэж нэрлэжээ.
Тус түр хамгаалах байр хүчирхийллээс ангид байх нийгэм нийтийн хариуцлага, ухамсрын дохио сануулга, бэлгэ тэмдэг болж, энхрий бяцхан хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Түр хамгаалах байр бол зөвхөн барилга байшин бус хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх иж бүрэн орчин нөхцөл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухааны зэрэг 7 төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөө, тасалгаатай.
0
0
0
0
0
0