ЗТХ-ийн сайд Ж.Бат-эрдэнэ “Азийн хөгжлийн банк”-ны Зүүн азийн газрын дарга ноён Инду Бушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
АХБ нь 1997 оноос авто замын төслүүдийг хэрэгжүүлж нийт 1016.8 км авто замын сүлжээг барьж байгуулсан нь хатуу хучилттай авто замын 16.3 хувийг эзэлж байгаад ЗТХ-ийн сайд талархаж явдагаа онцолж ноён Инду Бушанд ажлын амжилт хүслээ.
Энэ үеэр Ноён Инду Бушан АХБ-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа зарим төслүүд удааширч, хөрөнгө зарцуулалтын асуудалд сөргөөр нөлөөлөх байдал үүсч болзошгүй байна. Сангийн яамнаас батлагдсан төсөв дутуу тавигдсан байдлыг эргэн харж өөрчлөлт оруулна гэж найдаж байна
Хэрэв энэ асуудлууд шийдэгдэхгүй бол төслүүд дуусах боломжгүй болж, Засгийн газар гэрээнийхээ үүргээр хариуцлага хүлээж болзошгүй эрсдэл байгааг сануулсан юм.
Түүнчлэн уулзалтын үеэр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төсөл” (Ховд-Өлгий-Улаан байшинт чиглэлийн 189.7 км авто зам барих зээлийн төсөл)-ийн хүрээнд хэрэгжих Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын маргаантай асуудлыг ойрын үед шийдэх, АХБ-наас авто замын салбарт “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх болон засвар арчлалтын төсөл”-ийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Баруун босоо тэнхлэгийн авто замын төсөл нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ таныг ТНБДарга байх үед гэрээ нь зурагдаж, зам барилгын ажлын эхлэлийг нь тавьж байсан бол өнөөдөр эргэн харахад маш чухал ажил байсан нь харагдаж байна. Цаашид замын засвар арчлалтын төсөл дээр дэмжин ажиллахыг ноён Инду Бушан хүссэн юм.
ЗТХ-ийн сайдын зүгээс төслүүдийг түргэн явуулахад шаардлагатай бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна. Төсөв дутуу батлагдсан асуудлыг Сангийн яамтай энэ долоо хоногт ярилцаад хариу өгье, төслийн гэрээ хэлэлцээрүүдээ эхний шатанд яаралтай байгуулж араас нь гүйцэтгэлийнхээ асуудлыг хэрэгжүүлье.
Зарим нэг төслийг долоон удаа өөрчилсөн, хөрөнгө банхүүгийн асуудал шийдэгддэггүй, шүүх дээр буцсан гэх мэт хууль тогтолцооны асуудлаас үүдэлтэй хүндрэлүүд олон гарсан гэж сонссон. Та бүхнээс уучлал хүсэе. Миний хувьд аливаа асуудлыг барьж авсан бол их яаруу ханддаг.
Та бүхэнтэй хамтран хэрэгжүүлж буй энэ төслүүд авто замын салбар, монгол улсын эдийн засагт үр өгөөж нь маш их хэрэгтэй тул үр дүнг нь үзэхээр улам ч их яарч байгааг ойлгоорой. Бид үлдсэн баруун аймгуудаа Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох, Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүдийн авто зам, төв замаас Мандал сумруу салах 30 км гэх мэт авто замын төслүүддээ ихээхэн анхаарал хандуулж байгаа. Тийм ч учраас сайдын болон яамны зүгээс бүх бололцоогоо дайчлан та бүхэнтэй хамтран ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжих авто замын төслүүдийг түргэтгэх хүсэлт тавилаа
8 жил /2018-01-23 03:50:06 GMT+8/
УИХ-ын дэд дарга Жадамбын Бат-Эрдэнэ иргэдийг Солонгос явуулна гэж “залилсан” гэв үү?
1289
2 долоо хоног
Х.Нямбаатар: Хамаг олноороо харааж зүхсэн ч олон том төслүүдээсээ нэг алхам ч ухарч няцахгүй
1072
2 долоо хоног
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
1465
3 долоо хоног
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
1535
3 долоо хоног
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
1891
4 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
1906
4 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
1823
4 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
1878
4 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
2554
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
75008
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
69774
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд