“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болсон билээ. Марафонд гүйх оролцогчдыг ирэх сарын 1-ний 17:00 цагт хүртэл бүртгэнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм.
Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 13 мянга гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна.
Энэ жилийн хувьд хагас болон бүтэн марафонд гүйх оролцогчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бүртгэлийг марафон болохоос гурван долоо хоногийн өмнө хааж буй нь оролцогчдын аюулгүй байдлыг хангах, тав тухтай орчныг бүрдүүлэх, мөн зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах зорилготой аж.
0
0
0
0
0
0