АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Билэгт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “АТГ-аас энэ Мягмар гаригаас эхлэн Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Гаалийн газрын нэр бүхий албан тушаалтнууд гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүдтэй холбогдон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй. Уг хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тус газарт ажиллаж буй 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулжээ. Одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад байна.
0
0
0
0
0
0