Нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, хүүхэд дарагдан нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 18-ний өдөр гарсан. Хэрэг гарсны маргааш буюу зургадугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар ажлын хэсэг гаргаж, ажиллуулсан. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Иймд ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөв
0
0
0
0
0
0