Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэн тэдний санал, санаачлагыг сонсох хэлэлцүүлгийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Тус хэлэлцүүлгээс гарсан саналыг мөн 2 үе шаттайгаар хэлэлцсэн бөгөөд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Дүүргийн ГХУСАЗСЗөвлөлийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
