Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан шатар сонирхогчдын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж, аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээнд эрэгтэй 60, эмэгтэй 15 нийт 75 тамирчин оролцож дүүргийн аваргаа шалгаруулсан байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 18-р хорооны иргэн Г.Агархорол Нэгдүгээр байранд шалгарсан бол, 17-р хорооны иргэн Б.Гантулга удаалжээ. Харин Гутгаар байранд Ж.Гантөмөр орсон байна. Тэмцээний тусгай байранд 4-р хорооны иргэн Ш.Ганболд, 1-р хорооны иргэн Ж.Жамъяндорж, 6-р хорооны иргэн С.Сод-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.
Харин тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг 14-р хорооны иргэн Ө.Уянга хүртсэн бол, Мөнгөн медалийг 2-р хорооны иргэн Н.Алтанзул, Хүрэл медалийг 16-р хорооны иргэн Г.Бямбарагчаа нар тус тус хүртжээ. Тэмцээнийг тэргүүлсэн шилдгүүд нийслэл, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх бүхий батламж, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
Дүүргийн аварга Шатарчид тодорлоо
