Нийслэлийн Засаг даргаас дэвшүүлж буй ‘’Нэг хот нэг стандарт’’ зорилтын хэрэгжилтийг Баянзүрх дүүргийн хэмжээнд ханган ажиллах дэд ажлын хэсгээс хороодын Засаг дарга болон Цагдаагийн хэлтсүүдэд тус хөтөлбөрийн талаарх мэдээллийг өгч байна.
Тухайлбал дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс хороо тус бүрт явган хүний замыг зайлшгүй засварлах, чөлөөлөх, шинээр барих шаардлагатай газруудын нэгдсэн судалгааг гаргаж ажлын хэсэгт ирүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн нийслэлийн Засаг дарга энэхүү зорилтыг ирэх оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дэвшүүлсэн бөгөөд тус зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудыг нэгтгэн тайлан мэдээг тогтмол гаргахыг холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
‘’Нэг хот нэг стандарт’' хөтөлбөр Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байна
