МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ. Тэгвэл МҮОНРТ-ийн зөвлөлд нийт 17 хүн нэр дэвшүүлэхээр бүртгүүлээд байгаа бөгөөд сонгон шалгаруулалтын бүртгэх хугацаа маргааш дуусч байгаа юм. Одоогоор, МҮОНТ-ийн дэд захирал Г.Гэрэл, "Саунд Монголиа" компанийн гүйцэтгэх захирал М.Уянга, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Агааноров, "ММ" агентлагийн захирал асан Р.Гандиймаа, "ММ" агентлагийн редактор асан А.Энхтуул,"Өнөөдөр" сонины сэтгүүлч, ҮЗ-ийн гишүүн Д.Оюун-Эрдэнэ, "Үндэсний брэнд"-ийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, сэтгүүлч С.Баярмөнх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан Л.Нинжжамц, "ММ" агентлагийн хөтлөгч Г.Чоглоонамжил, ТВ5 захирал асан Э.Дагиймаа, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч Б.Цондовдорж, сэтгүүлч А.Бүрэнбаатар, "Плэй бой" сэтгүүлийн эрхлэгч Н.Болормаа, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, сэтгүүлч М.Амарбаяр нар нэрээ дэвшүүлжээ.
МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд 17 хүн нэрээ дэвшүүлжээ
