Баянгол дүүргийн 21-р хорооны Борлуулагч: Я.Батбаяр
“Шахмал түлш үйлдвэрлэсэн цагаас эхлэн борлуулалтын ажилд би зүтгэсэн. Эхэндээ хүндрэлтэй зүйл их байлаа. Түүхий нүүрс түлж байсан хүмүүс шахмал түлшинд дадаагүй байснаас ч тэр үү, эсэргүүцэл, санал гомдол, үл ойлголцол их байсан. Одоо бол хүмүүсийн ойлголт, харилцаа хандлага их сайхан болсон шүү. Бүх юмны үнэ нэмэгдээд байхад түлшний маань үнэ л хэвээрээ гээд хүмүүс ам сайтай. Айл гэрт илч болж асдаг шахмал түлш миний амьдралд ч гэсэн эерэг сайхан энергийг авчирч байдаг. Түлш борлуулна гэдэг амьдралд ойр сайхан ажил. Тиймээс би ажилдаа дуртай.”
Я.Батбаяр: Шахмал түлш борлуулах ажилдаа би дуртай
