Л.Наранцэцэг: Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг дулаан өвөлжүүлэх хариуцлагатай ажилд гар бие оролцож байгаадаа би баяртай байдаг. Шахмал түлш борлуулагчид бид чинь гэр хорооллын “дулаан дүгээх сүлжээ” юм шүү дээ. Борлуулалтын цэгээ ажиллуулж эхлээд таван жил болжээ. Энэ хугацаанд олон хүмүүстэй найз нөхөд, эгч дүүс болсон байна. Нийт худалдан авагчдадаа эрүүл энх, сайн сайхныг хүсье. Мөн угаарын хийн эрсдэлээс сэргийлж, зуух болон ханан пийшингийн битүүмж, аюулгүй байдлыг сайн шалгаарай гэж зөвлөе.
Л.Наранцэцэг: Худалдан авагчдадаа сайн сайхныг хүсье
