Тавантолгой түлш компани өнгөрсөн онд Зүүн үйлдвэрийн 50 гаруй ажилтныг Налайх Политехник коллежид цахилгаанчин, гагнуурчин мэргэжлээр сургасан юм.
Эдгээр ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхийг өчигдөр гардуулан өглөө.
Налайх Политехник коллежийн захирал С.Мөнхбат тэргүүтэй удирдлага багш нар мөн компанийн Захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.Цэрэнсодном, Захиргааны хэлтсийн дарга Ж.Өсөхбаяр, Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга Ө.Түмэн-Эрдэнэ нар Зүүн үйлдвэрийн нийт 50 гаруй ажилтанд амжилт хүсэн мэргэжлийн үнэмлэхийг гардууллаа.