Улс төр

Япон улсын парламентийн төлөөлөгчдийн тахимын дарга Т.Оошима Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монгол Улсад 2017 оны 7 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн эзнийд зочиллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурлын зарим гишүүн үзэж сонирхлоо. 

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр (2017.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Төрийн далбааны ёслолын арга хэмжээнд оролцлоо.