Улс төр

Төсвийн байнгын хороо зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2017.05.23) хуралдаан 14 цаг 26 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, нэг асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

“Монгол Улсын дээд боловсролын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монгол Улсын дээд боловсролын сургалтын агуулга, чанар” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Элчин сайд Цви Хэйфэцийг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Израиль Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цви Хэйфэцийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барих гэж байгаатай нь холбогдуулан ГХЯ-нд хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн С.Чинзориг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогчтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Данила Гаспариковыг хүлээн авч уулзав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүн Д.Гантулга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан бүсийн зөвлөх Михайла Прокоп нарын албаны хүмүүс байлцлаа.

УИХ-ын дарга асан З.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлыг удирдаж байсан үе үеийн дарга нарын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулдаг уламжлалын дагуу өнөөдөр 2012-2016 онд УИХ-ын даргаар ажилласан З.Энхболдын хөрөг зургийг байрлуулав.

Ж.Эрдэнэбат: Тариаланчдаа дэмжиж чадвал монголчуудынхаа хүнс, тэжээлийг бүрэн хангах бололцоо тэдэнд байна

Төв, Дархан-Уул аймгаас эхэлсэн Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбатын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолт хоёр дахь өдрөө Сэлэнгэ, Булган, Орхон аймагт үргэлжиллээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ХБНГУХ-ны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхетэй уулзав

Женев хотод чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 70 дугаар чуулганы үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Эрүүл мэндийн сайд Херманн Грөхетэй албан ёсны уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Ираны ерөнхийлөгч Хассан Роуханигийн тухай таван баримт

Хассан Роухани Ираны ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдлоо. Баасан гарагт болсон сонгуульд 40 гаруй саналаас ойролцоогоор 57хувийг нь эзлэн ялалт байгууллаа. Роухани анхны буюу 2013 оны сонгуульдаа 50.7 хувийн ялалт байгуулж байв.

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

“Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Монгол Улсын дээд боловсролын тулгамдсан асуудал, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.05.22) Төрийн ордонд зохион байгууллаа.

Зүүний үзэлтэй намуудын олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болно

Нийгмийн ардчиллын /социал-демократ/ үзэл баримтлал бүхий зүүн төвийн Монгол Ардын нам “Прогрессив Аллианс – Дэвшилтэт ”-ийн “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх Нийгмийн шударга ёс, Тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурлыгэнэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.