Улс төр

Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг СЕХ-д хүргүүллээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчийн Эрүүл мэндийн шинжилгээ, үзлэгийн дүнг өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн зарим хороодын өрхийн эмнэлгүүдэд ажиллалаа.

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан Монгол Улсын Гамшгийн эрсдлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл сэдэвт бодлогын хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д. Оюунхоролын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажлын айлчлал хийж байна

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм.

Вьетнам-Mонголын бизнес эрхлэгчдийн уулзалт болж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт болж байна.

Хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудлаар УИХ-ын даргад хандлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзаж ярилцав.

"Ялалтад тэмүүлсэн морьд" хөшөөний нээлт Москва хотод боллоо

Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 5-ны өдөр болов.

Сайд Ц.Мөнх-Оргил Бельгийн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй уулзав

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо уулзав.