Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Х.Баттулга эх орондоо ирлээ

БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар 2018 оны зургадугаар сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эх орондоо ирлээ.

ТӨРИЙН ТОМЧУУДЫН ЗУНЫ АЙЛЧЛАЛУУД

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг энэ онд багтаах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүрэгт байрлах арьс шир боловсруулах болон арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Ерөнхий сайдад баяр хүргэсэн захидал илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Холбооны Улсын Парламентын сонгуульд эвслээ тэргүүлэн ялалт байгуулж, дахин улсынхаа Ерөнхий сайдаар сонгогдсон Махатир Бин Мохамад баяр хүргэсэн захидал илгээлээ.

Ерөнхийлөгч төв талбайд суулт хийж байгаа шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ажилтнуудтай уулзав

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон салбарын төлөөлөл болсон ажилтнууд төв талбайд цалин, хөлсөө нэмэгдүүлэхээр суулт хийж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулагдаж буй “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумд оролцогчдод илгээлт явууллаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Ганхуяг тэргүүтэй тус компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.