УИХ

САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ МАРГААШ ТОМИЛНО

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан маргааш 10.00 цагаас эхлэх бөгөөд сайд нарын томилгоог хэлэлцэхээсээ өмнө Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

САЙДАД НЭР ДЭВШИГЧДИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРЬЖЭЭ

УИХ-ын дарга М.Энхболд Байнгын хороодыг өнөөдөр 15.00 цагаас хуралдуулах чиглэл өгсөн байна. УИХ-ын Байнгын хороодоос Өргөдлийн байнгын хорооноос бусад нь хуралдаж тухайн салбарынхаа сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дүгнэлт гаргадаг юм.

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид хоёр талын уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотноо 2017 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ) Ассамблейн 137 дугаар чуулганд 150 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаагаас 100 орчим парламентын тэргүүн, дэд дарга нар хүрэлцэн ирсэн байна.

Д.Сарангэрэл: Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол дахин гаргана

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2017.10.16) Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоолын хэрэгжилт, түүний дотор арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх болон “Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгээс Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм.

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2017.10.10) хуралдаан 10 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон юм.