УИХ

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийхээр энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ.

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

Х.Нямбаатар төлгөн коммунист уу

УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж рүү МАН-ын бүлгийн гишүүн Х.Нямбаатар багагүй дайрч, давшилсан ч өөрөө мад тавиуллаа.

“Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж, “Стандарт” банкнаас зээл авсан асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-аас байгууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа.

С.Зориг агсны хэргийг судлах ажлын хэсэг байгуулагдав

Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл тус хуралдаанаар Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн С.Зоригийн хэрэгтэй холбоотой дүгнэлт, тогтоолыг хэлэлцэхээр болсон байна.