Д.Эрхэмбаяр

Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, дэд дарга Б.Саруул нар үе үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ногоон аянд нэгдэж, хүн бүр 10 ширхэг мод тарихыг уриаллаа

БОАЖ-ын яам, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол оролцож, байгаль орчинд ээлтэй, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ашиглаж болох бүтээгдэхүүн, техник, технологитой танилцсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод сая өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Филип Беннетт болон тус банкны Нидерланд, Монгол Улсыг төлөөлсөн захирал Франс Вийкерс, дэд бүтэц хариуцсан ахлах банкир Светлана Радченко нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн тариалангийн бүс нутаг ажиллалаа

ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-н дарга Ц.Болорчулуун, ТЭДС-ийн захирал В.Үнэнбат болон бусад албаны төлөөлөл Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт аймгийн тариалангийн бүс нутаг ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүнсний хэрэглээгээ дотоодоосоо 100 хувь хангадаг болох зорилт дэвшүүлж, Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Эмнести Интернэшнл” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр (2017.09.21) “Эмнести Интернэшнл” байгууллагын Олон улсын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал Минар Пимпл болон тус байгууллагын Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан захирал Николас Бикүелен нарыг хүлээн авч уулзав.

НИТХ-ын дарга Ц.Сандуй XI хуралдааныг нээж үг хэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаан ээлжит XI хуралдаан яг одоо хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг болон дараагийн шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн энэ хуралдаанд 45 төлөөлөгчөөс 44 хүрэлцэн ирсэн байна.