ИХЭНХ НУТГААР ХУР ТУНАДАС, НОЙТОН ЦАС ОРНО
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 20, 24-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Г.Ариунбаатарын тухай хөрөг нэвтрүүлэг хийж байна
“Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатарын тухай хөрөг нэвтрүүлгийг BBC агентлагаас хийж байгаа аж. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд буюу гавьяатын төрсөн нутагт зураг авалт явагдаж байгаа юм байна.
БАГШ НАРЫН ЦАЛИНГ 30 ХУВИАР НЭМЭХ ХАРИУ ХҮРГҮҮЛЖЭЭ
Шаардлагын хариуд Засгийн газар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс багш нарын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх боломжийг шийдвэрлэхээр ажиллаж байна гэжээ.
‘’ГЭР ЦЭЦЭРЛЭГ’’-ИЙН ТОО НЭГЭЭР НЭМЭГДЭНЭ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Ариг” банк болон Нидерланд улсын ING банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран дүүргийн 13 дугаар хороонд гэр цэцэрлэг байгуулах тухай санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ
Улаанбаатар хот шинэ өнгө төрхтэй боллоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар: Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа.
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ХОРИО ЦЭЭР ТОГТООСОН БҮС НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллаж байна.
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС САНААЧИЛЖЭЭ
Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн Онцгой байдлын алба хаагчид нэгэн хүмүүнлэгийн ажлыг санаачилжээ.
“ЭРГҮҮЛ 1000” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЖЭЭ
Баянзүрх дүүрэг дэх цагдаагиин 1, 2, 3 хэлтсээс Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран зохион байгуулах “ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээ эхэлжээ. Нэмж мэдээлэхэд Нийслэлийн цагдаагийн газар Үндэсний дээд сургуультай хамтран оюутан цагдаа нарыг эргүүлд гаргаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫНХАН ОН ГАРСНААС ХОЙШ 693 ХҮНИЙ АМИЙГ АВАРЧЭЭ
Нийслэлийн Онцгой байдлын газрынхан энэ оны эхний есөн сард 693 хүний амь бие, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
“ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСТ ЗОРИУЛСАН ДААТГАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ
“Жижиг, дунд бизнест зориулсан даатгал” сэдэвт төр, хувийн хэвшлийн Олон Улсын зөвлөлгөөн энэ сарын 19-22-нд The Corporate Hotel and Convention Centre-д болно.