Цаг үе

Баяр наадмын амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана

Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.

Баяр наадмын автомашины тусгай зөвшөөрлийг 08, 09-ний өдрүүдэд худалдана

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Баяр, амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгоорой...

Баярын өдрүүдэд автозамын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул иргэд аль болох хувийн тээврийн хэрэгслээс татгалзаж нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээг сонгох боломжийг бүрдүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын буюу "Хурд" хорооллын урд зогсоол, МХҮАҮТ-ын арын зогсоол, KH apartment-ын түр зогсоолоос такси үйлчилгээг 12 аж ахуйн нэгжийн 400 такси иргэдэд хүргэнэ.

Баянзүрх дүүрэг баярын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллуулна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд ажиллах дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай захирамж гаргалаа.  

ШАДАР САЙД НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Наадмын комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Батболд нар боон Үндэсний их баяр наадмын комисс, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. 

УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр  Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ. 

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр болон Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см давсан байдалтай байна. 

Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө.