Цаг үе

Нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирусын илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж.

Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах ажилд 75 инженер, техникийн ажилтан оролцож байна

Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур хугарч унан, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгууд цахилгаангүй болж, 20 гаруй айлын гэр, хашаа нурж, нэг айл усанд автан, 800 гаруй мал хорогдоод байна.

Онгоцонд хүний амь аварсан эмч нарыг нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа

МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан эмэгтэйн бие гэнэт муудаж амьсгал боогдоход онгоцонд зорчиж явсан эмч нар яаралтай тусламж үзүүлж эрдэнэт хүмүүний амийг аварсан үйл явдал болсон билээ.

“Аюулгүй байдлын төлөө тэмдэг”-ээр шагналаа

Тагнуулын ерөнхий газрын даргын захирамжаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа С.Ууганбаяр нарыг Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр шагналаа.

Н.Учрал: Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаа гишүүн Н.Учрал “Багш нар алийн болгон Солонгосын Элчингийн өмнө дугаарлаж зогсох юм бэ? Багшийг ажлын байран дээр нь хөгжих боломжоор хангая,” гэж боловсролын салбарын асуудлыг хөндлөө.

Нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.

“Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулга дүнгээ гаргалаа

Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар салбарын болон иргэдийн саналыг тусгах “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулга Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн санаачилгаар зохион байгуулагдсан билээ.

Наранд цохиулахаас сэргийлээрэй

Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 градусаас дээш халж бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.