Боловсролын шинэ сайдаар Г.Чулуунбаатарыг сонголоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Г.Чулуунбаатарыг томилохыг 94,2 хувийн саналаар дэмжлээ.
Замын цагдаагийн зохицуулагчид жолоодох эрх хасах хугацааг зөв бичдэггүй зөрчил илэрчээ
Төв аймгийн Прокурорын газраас хоёрдугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхийг Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгажээ.
"Голден парк"- 1, 2 хотхон, "Цоглог "хотхоны орц, гарцыг шийдэхээр ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/356 тоот захирамжийн хүрээнд “Материал импекс” ХХК-ийн уулзвараас "Голден парк"- 1, 2 хотхон, "Цоглог "хотхоны орц гарц, авто замын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Манлайлагч залуус Улаанбаатарт чуулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар “Жей Си Ай-AСПАК-2017” Ази-номхон далайн бүс нутгийн 51 орны 3500 залуу Улаанбаатар хотод чуулж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлд өөрчлөлт оруулна
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын зарим хэсгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны 00:00 цагаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 00:00 цаг хүртэл түр хааж автозамын хучилтын ажил хийхээр болсон.
Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд 500 гаруй тамирчин оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудын дунд зохион байгуулж буй Марш, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аваргууд тодорлоо
Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдарын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн нэгэн тэмцээн бол Онцгой байдлын албаны албан хаагчдын дунд зохиогддог Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээн байдаг.
Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж байна
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулж байгаа билээ.
Хачигт хазуулахаас сэргийлцгээе
Уншигч та бүхэнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ЗӨСҮТ-өөс бэлтгэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.
Ариун цэврийн өрөөг өдөрт 2-оос доошгүй удаа халдваргүйжүүлэгч бодис ашиглаж цэвэрлэх хэрэгтэй
Энэ аргачлал нь эрүүл мэндийн шаардлага хангасан үйлчилгээг явуулахад эрүүл ахуйн хамгийн наад захын нөхцлийг бүрдүүлэх, улмаар өвчтнүүд, эмнэлгийн ажилчид болон өвчтөн асрагч нарыг эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой үүсэх өвчний эрсдлээс сэргийлэх үндэслэлийг дэвшүүлж байгаа юм.
29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа
Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ.
Удааширсан онц хүнд, ээдрээ төвөгтэй хүн амины хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүллээ
Баянгол дүүргийн прокурорын газраас 2008 онд иргэн А.Мөнхтогтохын амь насыг онц харгис хэрцгий аргаар алсан гэх түдгэлзүүлсэн хэргийг сэргээн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Г.Отгонболд, Ж.Буянбаатар нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Х.Баттулга: Энх цагийн эх орончиддоо баярлалаа
Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн хүрээнд үүнтэй ижил зарчмаар бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх юм. Цэргийн насны залуус сайн дураар хамрагдаж, цалинтай ажиллахын зэрэгцээ давхар мэргэжил эзэмших, мэргэших цаашлаад алба хааж дуусахдаа байртай, дансандаа хадгаламжтай халагдах бүрэн боломжтой.
М.Наянтай: Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэгт итгэлтэйгээр хурдан удмын морио бэлэглэлээ
М.Наянтай өмнө нь гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд хурдан удмын морь бэлэглэсэн бөгөөд дэмжсэн хүмүүс нь ялж байжээ.
Эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа
Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 29-c 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч,
Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ерөнхий боловсролын тусгай сургуульд
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 9, 10-нд нутгийн баруун хагаст бороо орж сэрүүснэ.