Цаг үе

Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх сарын 24 хүртэл явагдана

Цэцэрлэгийн бүртгэлийн системд Улсын бүртгэлийн газрын 2-5 настай иргэдийн мэдээллийг оруулсан байгаа учир хүүхдийн регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн овог, нэр, хаяг, хаягт харгалзах цэцэрлэгийн мэдээлэл гарч ирнэ. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114225 хүүхэд хамрагдах төлөвтэй байна.

Үер бууж болзошгүй байна

Цаг уур орчны шинжилгээний газраас маргааш /2018.07.26/ үер бууж болзошгүйг анхаарууллаа. Тодруулбал, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 28-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, 29-нд нутгийн зарим газраар түр зуурын бороо орно.

Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 25-ны өдөр “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд зохион байгуулна.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-нд 09 цагаас эхэлнэ

Төрийн өмчийн 222 цэцэрлэгийн 213 нь шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулж 24 цагийн үйл ажиллагаатай,   сувиллын болон тусгай хэв шинжийн цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг уламжлалт аргаар зохион байгуулна.   

Хөвсгөл нуураар аялахдаа дагаж мөрдөх дүрмийг баталлаа

Нуурын усанд зөвхөн зөвшөөрөгдсөн газар, зориулалтын хувцастай сэлэх бөгөөд журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг дүрмэнд тусгаж өгсөн байна.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

 Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Олон улсын математикийн олимпиадаас монгол хүүхдүүд шагнал хүртлээ

Хонгконгт энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ.